Зөвхөн чулууны сонголтоор орчны мэдрэмжийг өөрчлөх боломжтой

Интерьерийн өнгө төрхийг өөрчлөхийн тулд заавал бүх тавилгаа солих шаардлагагүй.
Заримдаа зөв чулууны сонголт л тухайн орчны мэдрэмжийг бүхэлд нь өөрчилж чаддаг.
Гал тогооны тавцан, арлын хэсэг, TV wall, угаалгын өрөөний тавцан эсвэл ханын өнгөлгөөнд сонгосон чулуу нь интерьерийн өнгө, гэрэл, материалын зохицол болон орон зайн ерөнхий уур амьсгалд ихээхэн нөлөөлдөг.
Тэгвэл ямар чулуу ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
🤍 Цайвар чулуу — Цэвэр, уужим, тайван
Цагаан болон цайвар өнгийн чулуу нь гэрлийг сайн ойлгож, орон зайг илүү цэвэрхэн, уужим, хөнгөн харагдуулдаг.
Ялангуяа жижиг гал тогоо, минимал интерьер болон байгалийн гэрэл багатай орон зайд тохиромжтой.
Нарийн, зөөлөн судалтай цайвар чулуу сонговол интерьер илүү энгийн атлаа тансаг харагдана.
Хэнд тохирох вэ?
Minimal, Scandinavian, modern болон light luxury хэв маягт дуртай хүмүүст.
🖤 Бараан чулуу — Гүн, хүчирхэг, тансаг
Хар, графит болон бараан өнгийн чулуу нь орчинд илүү гүн, контраст, хүчтэй характер бий болгодог.
Ялангуяа модон материал, металл детальтай хослуулахад маш modern, premium мэдрэмж төрүүлнэ.
Гэхдээ бараан чулууг их хэмжээгээр ашиглахдаа өрөөний хэмжээ болон гэрэлтүүлгийг хамтад нь тооцох хэрэгтэй.
Бага зэрэг бараан акцент ч интерьерийн гол анхаарлыг татахад хангалттай байдаг.
🤎 Дулаан өнгийн чулуу — Тухтай, байгаллаг
Шаргал, крем, бордуу өнгийн чулуу нь орчинд илүү дулаан, тайван, байгаллаг мэдрэмж өгдөг.
Модны текстуртэй хослуулахад өнгөний хувьд маш зохицолтой.
Хэрэв таны зорилго хэт хүйтэн биш, өдөр бүр байхдаа тухтай санагдах интерьер бүтээх бол дулаан өнгийн чулуу сонгох нь зүйтэй.
🩶 Саарал чулуу — Орчин үеийн, төвийг сахисан
Саарал өнгийн чулуу нь олон төрлийн материал, өнгөтэй зохицож чаддаг учраас орчин үеийн интерьерийн түгээмэл сонголтуудын нэг.
Цагаан, хар, модон болон металл элементүүдтэй хослуулахад амархан.
Тиймээс нэг хэв маягт баригдалгүй, удаан хугацаанд актуал хэвээр байх интерьер хүсэж байгаа бол саарал өнгийн чулууг авч үзэж болно.
Судал нь хүртэл орчныг өөрчилнө. Чулууны өнгө сонгох нь зөвхөн эхний алхам. Судал нь ямар байх вэ? гэдэг бас чухал.
Нарийн, зөөлөн судалтай чулуу → тайван, минимал мэдрэмж
Тод, өргөн судалтай чулуу → анхаарал татах, luxury мэдрэмж
Жигд хээтэй чулуу → цэвэр, эмх цэгцтэй харагдац
Байгалийн мэт өвөрмөц хээтэй чулуу → илүү character бүхий интерьер
Тиймээс ижил өнгийн чулуу байсан ч хээ, судлын сонголтоос шалтгаалан эцсийн үр дүн маш өөр харагдаж болно.
Чулууг дангаар нь биш, бусад материалтай нь хамт сонгоорой.
Чулууны сонголтыг зөвхөн өөрийнх нь өнгөөр шийдэх нь заримдаа хангалтгүй. Тухайн орон зайд:
Чулуу + мод + тавилгын өнгө + ханын өнгө + металл деталь + гэрэлтүүлэг бүгд хоорондоо зохицож байж нэг цогц интерьер бий болно.
Жишээлбэл:
Цагаан чулуу + цайвар мод → цэвэр, хөнгөн, дулаан
Хар чулуу + бараан мод → гүн, тансаг, драматик
Крем чулуу + байгалийн мод → дулаан, natural
Саарал чулуу + хар металл → modern, minimal
гэсэн өөр өөр мэдрэмжүүдийг бий болгож болно.
Зөв чулууны сонголт тэр мэдрэмжийг бий болгох хамгийн хүчтэй детальуудын нэг байж чадна.
Таны орон зай, таны хэв маягт тохирох материал болон тавилгын шийдлийг бид зураг төслөөс нь эхлэн бодит бүтээл болтол нь гүйцэтгэнэ.














