Таны орон зай. Бидний 16 жилийн ур чадвар.

Чулуу сонгохдоо өөрөөсөө асуух 5 асуулт

Зохион байгуулалт
Чулуу сонгохдоо өөрөөсөө асуух 5 асуулт

Чулууны сонголтоо хийхээс өмнө дараах асуултуудыг бодоод үзээрэй.

1. Энэ чулуу хаана ашиглагдах вэ?
Гал тогоо, угаалгын өрөө, TV wall эсвэл өөр зориулалттай юу?

2. Орон зай хэр их гэрэлтэй вэ?
Байгалийн гэрэл багатай бол хэт бараан сонголт орчныг улам хүнд болгож болох уу?

3. Ямар мэдрэмж төрүүлэхийг хүсэж байна вэ?
Тайван уу, дулаан уу, modern уу, luxury юу?

Сод тавилга сурталчилгаа

4. Тавилгатайгаа хэрхэн зохицох вэ?
Чулуу нь тавилгатайгаа уусах уу, эсвэл интерьерийн гол акцент болох уу?

5. Хэр их арчилгаа шаардлагатай вэ?
Гоё харагдахаас гадна өдөр тутмын хэрэглээнд тохирох эсэхийг тооцох хэрэгтэй.


Нэг материал. Өөр мэдрэмж.

Интерьерийн материал сонголт бол зөвхөн өнгө сонгох тухай биш.

Өнгө, хээ, текстур, гэрэл болон бусад материалын зохицол нийлж тухайн орчны мэдрэмжийг бүтээдэг.

Тиймээс дараагийн удаа тавилга, гал тогоо эсвэл интерьерээ шинэчлэхдээ “Ямар өнгөтэй байх вэ?” гэж асуухаас гадна:

“Энэ орон зайд ямар мэдрэмж төрүүлэхийг хүсэж байна вэ?”

гэж өөрөөсөө асуугаарай.

Зөв чулууны сонголт тэр мэдрэмжийг бий болгох хамгийн хүчтэй детальуудын нэг байж чадна.

Таны орон зай, таны хэв маягт тохирох материал болон тавилгын шийдлийг бид зураг төслөөс нь эхлэн бодит бүтээл болтол нь гүйцэтгэнэ.